ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

60 гаруй айл шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-23

Хан-Уул дүүрэг гуравдугаар  хороо,  Нэхмэлийн шарын байруудад иргэд хана цуурсан, өвөлдөө хүйтэн, бохир нь хальсан зэрэг хүндхэн нөхцөлд амьдарч байсан билээ. Ашиглалтын хугацаа дууссан учир эдгээр орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулан иргэдийг тохилог орон сууцанд оруулах ажил өнгөрсөн оноос эхэлсэн.

Тэгвэл 15,19 дүгээр байрны 60 гаруй айл шинэ байрандаа орж, байрныхаа түлхүүрийг өнгөрсөн баасан гарагт гардан авлаа. “Нутгийн буян” групп ХХК-ий гүйцэтгэн барьсан байрны хувьд 335 айл орох боломжтой. Доороо дулаан гражтай. Мөн 150-170 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй юм.