ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Туул гол бүхэлдээ бохирджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-23

Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Туул голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан хамтран Туул голын сав газрын нэгдсэн үнэлгээний карт гаргажээ. Үүний үр дүнд нийт хүн амын 60 хувийг ундны усаар хангадаг туул гол бүхэлдээ бүхирдсон гэх үзүүлэлт гарсан байна. Нийт 700 гаруй км үргэлжлэх Туул голын усны түвшин бүхэлдээ дунд зэргийн бохирдолтой буюу С үнэлгээтэй гарсан байна.

Харин Улаанбаатараас Алтанбулаг хүртэлх болон Төв аймгийн Заамар сум орчимд хамгийн их бохирдолтой буюу F үнэлгээтэй гарсан аж. Тэгвэл хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнд хамгийн бага өртсөн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас урсах хэсэг нь 69 оноо буюу “+B” үнэлгээтэй гарсан нь хамгийн дээд үзүүлэлтэд тооцогдсон аж. Мэргэжилтнүүд Туул голын сав газрын усны чанар, нөөцийг 0-1000 хүртэлх оноогоор буюу “A” “B” “C” “D” “F” гэж зургаа ангилснаас ийнхүү Туул гол дээрх үзүүлэлттэй гарсан юм байна.