ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маргааш Энхтайвны өргөн чөлөөний замыг түр хугацаагаар хаана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён маргааш манай улсад айлчлал хийх билээ.  Маргаашны эхлэн гурав хоногийн хугацаанд айлчлах Солонгосын Ерөнхий сайдыг ирэх үеэр Солонгосын Ерөнхий сайдын айлчлалын үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлахаар болсон байна. 

Тиймээс  иргэдийг гэрээсээ гардаг цагаасаа 10-15 минутын өмнө гарах, цагаа зөв тооцоолох зэргээр хувийн зохион байгуулалт хийж, зохицуулагчийн дохио зааврын дагуу соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.  БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхах юм байна.