ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БЗД-ийн сонгуульд МАН ялалт байгууллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-23

Баянзүрх дүүргийн  10, 19 дүгээр хороодод бямба гарагт хуулийн дагуу дахин сонгууль боллоо. 10 дугаар хорооны сонгуульд МАН-55.2, Консерватив нам-0.72, БНН-0.91, Ногоон Нам-0.76, бие даагч Н.Алтантуяа-37.4, бие даагч Г.Жаргал-4.31 хувийн  санал авсан байна. Харин 19 дүгээр хорооны сонгуулийн дүнгээр МАН-55.2, Консерватив нам-0.35, БНН-0.64, Ногоон нам-1.21, бие даагч Н.Уламбаяр-11.25, бие даагч Т.Туул-35.94 хувийн санал авчээ.  

Сонгуулийн хэсгийн хороо танилцуулсан бөгөөд ажлын тав хоногт баталгаажин төлөөлөгчид ажилдаа орох юм байна. Сонирхуулахад,  тус сонгуульд АН дотоод зөрчлөөсөө болон намын нэрийн өмнөөс нэр дэвшигчээ тодруулж чадаагүй тул бие даагчид гарган өрсөлдсөн ч ялагдал хүлээж, харин Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын даргын ажлаа авснаас хойш анхны сонгуульдаа ялалт байгуулаад байгаа юм байна.