ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“KFC”-гээс бургер авч идсэн иргэн хордлогод оржээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-24

Зайсанд байрлалтай “KFC” сүлжээ рестораны салбараас хоол авч идсэн олон хүн хордсон  асуудал намдаагүй байхад дахиад хоёр хордлогын тохиолдол гараад байна. Энэ сарын 18-ны өдөр аавтайгаа хамт “KFC” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн хүү хордлогод орсон мэдээлэл гарсан. 

Тэгвэл энэ сарын 22-ны өдөр Халдвартын автобусны буудлын ойролцоо байрлах  “KFC” сүлжээ рестонаар   үйлчлүүлсэн гэр бүлийн хоёр хүний нэг нь тэр өдрийнхөө орой 23:00 цагийн орчимд бөөлжиж, суулгаж эхэлсэн байна.  Тэрбээр болсон хордлогод орсон талаараа “Одоо болтол хоол идэж чадахгүй байна. Хордого тайлах эмчилгээ хийлгэж байгаа. Би жирэмсэн дүүтэйгээ хамт Намъянжү KFC салбараас карритай бургер, шарсан төмс, ундааг 22500 төгрөгөөр авсан.  Мөнгө төлсөн баримт нь надад байна.  Тухайн өдөр идсэн тахианы үлдэгдэл одоо ч гэрт байгаа. Энд /ХӨСҮТ/ энэ сарын 18-ны өдөр хордлого болсон хүүтэй хамт хэвтэж байгаа” хэмээн ярьжээ.