ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хорих ангид амиа алдсан хуульчийн шинжилгээний хариу гарчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-24

Энэ сарын 15-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдож байхдаа амиа алдсан гавъяат хуульч Л.Бямбаагийн задлан шинжилгээний албан ёсны хариу гарчээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр талийгаачийн гарын хуруунд гадны нөлөөтэй шарх үүссэнээс өөр ил харагдах гэмтэл, бэртэлгүй гэсэн байна. Харин гарт үүссэн гэх сорви нь талийгаачийг нас барахаас өмнө өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгаж, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн байсан. Ийнхүү гэрээслэл бичихдээ хуруугаа зүссэнээс өөр ямар нэгэн шархгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Талийгаач өөрийнхөө хурууг зүсэж цусаараа гурван ширхэг гэрээслэл бичиж үлдээсэн талаар өмнө нь мэдээлж байв.

Талийгаач Л.Бямбаагийн үлдээсэн гурван гэрээслэлийг шинжилгээнд хамруулж байгаа гэх ба урьдчилсан байдлаар түүний гарын хэвтэй таарсан ч эцсийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байгаа гэв.