ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ё.Сагсайг урхинд оруулсан уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-24

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо УЕПГ-ын Мөрдөн шалгах ажиллагааны хяналтын прокурор асан Ё.Сагсайг хэрэгт холбогдож байсан хүмүүсийнхээ ар гэр, эхнэрийг нь дарамталж бэлгийн харилцаанд ордог гэсэн утгатай мэдэгдэл хийсэн юм.

Улмаар, намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга залуугаар дамжуулан Ё.Сагсай прокурорын бичлэгийг үзүүлсэн билээ. Тэгвэл энэ талаар Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы бичсэн пост олны анхаарлыг татаад байна. Тэрбээр, өөрийн нүүр номондоо Ё.Сагсай прокурорт гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж магадгүй гэх утгатай зүйл бичиж оруулжээ.

Тэрбээр, “Тэр бол Прокурорын байгууллагын урдаа барьдаг боловсон хүчин. Авлигалд идэгдээгүй, айдасгүй нэгэн байсан учраас томоохон хэргүүдэд УЕПГ-ын байр суурийг хамгаалж орно. Тийм ч учраас “Авлигын Загалмайлсан эцэг” Н.Энхбаярын хэргийг шүүн таслахад оролцсон байдаг.  Шүүх хурлаас өмнө Н.Энхбаяр Е.Сагсайтай уулзсан, гуйсан, авлига өгөхийг оролдсон ч тэр хөдлөөгүй.

Нүүрс”-ний хэрэг дээр Л.Гансүхийн өмнөөс Ерөнхий сайд Н.Алтанхуяг гуйсан, дарамталсан ч хөдлөж өгөөгүй юм билээ. Ерөнхий сайдыгаа гуйхад хөдлөхгүй байна гэдэг чиг баримжаатай, шударга хүн гэдгийг нь илтгэнэ. Н.Энхбаяр энэ үеэс эхлэн Прокурор Ё.Сагсайг занаж эхэлсэн байдаг.

Шоронгийн хулгайч нарын дунд “Бүдүүн” Болдоо гэж алдаршсан гэмт этгээдийн эхнэр С.Тунгалаг (Царайлаг сайхан хүүхэн) Ё.Сагсайтай удаа дараа уулзах хүсэлт тавьж, өргөдөл өгсөн байна. Ё.Сагсай уулзсан хэдий ч нөхрийг нь “Суллах боломжгүй” гэсэн хариуг өгсөөр байсан юм. С.Тунгалаг өдөр болгон түүн дээр ирж хоолонд орохыг гуйдаг байжээ. 

2016 оны гуравдугаар сарын өдөр “Элеганс” гэдэг дороо баартай, зочид буудалд С.Тунгалагтай хоол идэхээр орсон байна. Хоолны даруулга болгон нэг шил архи уусан бөгөөд Ё.Сагсай гэнэт согтон ухаан алдан унажээ. С.Тунгалаг баарны зөөгчийн хамт Ё.Сагсайг сугадан өргөөд зочид буудалд оруулсан байдаг.

Зочид буудалд шав шалдан хэвтэж байсан тэрбээр шөнө дунд сэрсэн бөгөөд хаана байгаагаа С.Тунгалагаас асуухад “Зочид буудалд” гэж хэлсэн байна. 60 нас гарчихсан түүний бэлгийн дур хүсэл оргилж С.Тунгалагтай секс хийж байтал гаднаас 5-6 залуу камертай ирэн бичлэг хийж эхэлжээ. С.Тунгалаг “Сагсай прокурор намайг хүчиндсэн, дарамталсан” хэмээн уйлж, цагдаа дуудахыг шаардсан байна. Тэрбээр сарын “юм”-тай үедээ түүнтэй унтсан бөгөөд ор дэр нь нэл цус үзэгдэн айдас төрүүлнэ.


Ингээд айж ичсэн прокурор Ё.Сагсай өвдөг сөгдөн гуйж “Бүдүүн” Болдоог шоронгоос суллана гэдгээ амлаж урхинд орсноо мэджээ. Түүний уусан усанд дур тачаал өдөөдөг Вгира хэмээх бодис өндөр тунгаар хийсэн байна. Мөн архинд нь унтуулдаг бодис хийн унагаад буудалд авчирчээ. Ингэж шулуун шударга зантай, авлигачдын ангууч Ё.Сагсайг Н.Энхбаярын тэргүүлсэн гэмт этгээдийн бүлэглэл дарж авчээ” хэмээжээ. Прокурор асан Ё.Сагсай энэ асуудлаар өнөөдөр мэдээлэл хийнэ гэж байсан ч хийгээгүй байна. Гэхдээ үнэн тун удахгүй тодорхой болно. Надад эмээх зүйл алга гэсэн утгатай байр суурь илэрхийлээд байгаа билээ.