ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хараа хяналтгүй 20 хүүхдийг олж, бүртгэжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-25

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран гудамжинд ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх "Илрүүлэлт-2019" арга хэмжээг зохион байгуулжээ. Арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалдааны төв, олон нийтийн газар, хогын цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 20, хараа хяналт сул 159, хөдөлмөр эрхлэгч 3, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг 3, гуйлга гуйдаг 6, орон гэргүй, тэнэмэл 1, нийт 192 хүүхдийг олж тогтоон, бүртгэсэн байна.

Үүнээс хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад хамруулах шаардлагатай 33 хүүхдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүлээлгэн өгч хамтран ажиллажээ. Уг арга хэмжээг улирал бүр зохион байгуулах юм байна.