ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмнэлгийн үйлчилгээ таны гэрт очдог боллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-25

Өнөөдөр Эрүүл мэндийн яаманд нэгэн онцлох үйл ажиллагаа болов. Тодруулбал, 11 аймгийн 16 сум, дөрвөн дүүргийн дөрвөн хорооны иргэд маань эрүүл мэндийн мобайл технологи буюу хөдөлгөөнт эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болжээ. 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх нь бүү хэл хаана очиж хэрхэн яаж эмнэлэгт үзүүлэхээ мэдэхгүй хүмүүс байгаа нь бодит үнэн. Тэгвэл мобайл технологийн хүрээнд малчны хот, Баянхошууны задгайд амьдарч буй айл өрхөд ч хүрч очин Даралт, ДОХ, Тэмбүү, Сахар, B, C вирус, Хелико бактери үзэж, зүрхний бичлэг хийж, эхо-д харж , жин өндрийг нь хэмжих аж. 

Өөрөөр хэлбэл, гэрт нь үнэ төлбөргүй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх юм. Зөөврийн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаарх сургалтад эмч, cувилагч гээд багаар нь хамруулжээ. Энэ үйл ажиллагаа энэ оны тавдугаар сар гэхэд бүх аймаг, нийслэлийн алслагдсан сум, хорооны иргэдэд хүрэх юм байна. 

Энэхүү ажлыг ДЭМБ, БНСУ-ын Олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын Иргэдийн санд дэмжиж ажилласан бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр эмч, эмнэлгийн ажилтнуудад гардуулж өглөө. Ийнхүү эрүүл мэндийн салбарт дахин нэг дэвшил гарч, эмнэлгийн үйлчилгээ таны гэрт очдог боллоо.