ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Mongolia mining 2019” үзэсгэлэнг ирэх сарын 10-нд нээнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-29

Mongolia Mining 2019 буюу олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 9 дэх удаагийн арга хэмжээ 2019 оны 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа спортын ордонд болно. Энэ удаагийн үзэсгэлэнд 20 гаруй орны 150 орчим компани, түүний дотор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, мөн Канад, Чех, Австрали, АНУ, Финланд, Итали, Герман, ОХУ, БНХАУ, Беларус, Казахстан, зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, Монголын уул уурхайн салбарт техник, технологи, үйлчилгээгээ танилцуулна.

Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө, мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв болох хариуцлагатай уул уурхайн талаар семинар хийгдэнэ.  Гадаад дотоодын ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчдад зориулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол улсын эрдэс баялгийн нөөц, төрийн бодлогын талаар  илтгэл тавина. Оюутолгой ХХК, Эрдэнэт УҮГ худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлэл хийнэ.

Хариуцлагатай уул уурхайг дэмжих уриатай зохион байгуулагдах энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа хөрөнгө, оруулалтыг сурталчилна.

Энэ удаагийн үзэсгэлэнг уламжлал ёсоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар мөн Оюутолгой ХХК-ийн дэмжлэг дор Майнэкс Монгол ХХК зохион байгуулна. Mongolia Mining 2019 үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Komatsu брэндийн албан ёсны дистрибьютор Трансвест Монголиа ХХК, алтан ивээн тэтгэгчээр Үндэсний бүтээн байгуулагч Цбон ХХК болон ЦГН ХХК ажиллаж байгаа бол Үйл ажиллагааны Ивээн тэтгэгчээр  Үндэсний бүтээн байгуулагч Хера Экупмент ХХК болон АОДЭ ХХК ажиллаж байна.                   

Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа хоблоо тогтоох гэсэн хүн бүхэнд нээлттэй. Зочдыг урьдчилсан бүртгэлийн дагуу мандат олгон, мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд гол хаалган дээр бүртгэн оруулна. Үзэсгэлэн гаргагчид, зочдод зориулан үнэгүй автобусаар Баянгол, Шангри-Ла зочид буудлуудаас цаг тутам үйлчилнэ.