ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Салхитын ордтой холбогдуулан БНХАУ-ын хоёр иргэнийг яллагдагчаар татан шалгаж байна

O.Admin
2019-03-29

Дорноговь аймгийн Гурван сайхан сумын хоёрдугаар багийн нутагт байрлах Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэг ихээхэн том хүрээнд яригдаж буй билээ.

Дээрх орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Шаравын Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн Г.Алтан-Очир, (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгаж байсан юм. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн дарга асан Ч.Болдбаатар нарыг шалгаж, гэрчийн мэдүүлэг авч байсан гэх.

Өдгөө дээрх албан тушаалтнуудаас болон бусад оролцогчдоос хэрэгт холбогдсон нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон долоон хүнд яллах дүгнэлт үйлджээ.

Тус хэрэг процессийнхоо дагуу Цагдаагийн байгууллагаас АТГ руу шилжсэн бөгөөд ордыг худалдан авсан гэх БНХАУ-ын хоёр иргэнийг мөн яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

Анх энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн бөгөөд шалгалтын явцад бүх хамжигч нарыг шалгаж, материалжуулан АТГ руу ийнхүү шилжүүлжээ.

Гурван шатны шүүхээр шалгагдаж шийдвэр гарсан гэх энэхүү хэрэг задарч, шүүхийн шатанд нөлөөлж хуулийнхныг их хэмжээний мөнгөөр худалдан авсан нь ил болоод байгаа. Энэхүү авлигын хэрэг нь Салхитын мөнгөний ордыг монгол улсын иргэдээс худалдан авсан гэх БНХАУ-ын иргэдээс үүдэлтэй асуудал юм байна. Одоо АТГ-т хамжигчаар оролцсон бүх хүнээс байцаалт мэдүүлэг авч байгаа аж. Шалгагдаж буй хүмүүст ихэвчлэн хууль хүчний албан тушаалтан байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Бид энэхүү хэргийг эргэн мэдээллэх болно.