ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Өргөө” амаржих газарт кесарь мэс заслын иж бүрдэл хандавлажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-30

Жил бүр тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Өргөө амаржих газарт өнгөрсөн баасан гарагт  “Хаан” банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор кесарь мэс заслын 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа.

Энэхүү мэс заслын багаж нь эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай юм.

Тус амаржих газарт жилд дунджаар 12 мянган  эх нярайлдаг бөгөөд 30 орчим хувь нь кесар хагалгаагаар амарждаг юм байна. Сүүлийн жилүүдэд кесар хагалгааны тоо нэмэгдэж, зарим тохиолдолд багаж ариутгах цаг хүлээгдэх, хүрэлцэхгүй байх зэргээс шалтгаалсан хүндрэл, бэрхшээл цөөнгүй гардаг аж. Харин эдгээр иж бүрдэл багажтай болсноор дээрх хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломж байгаа юм.