ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

2729 хүүхэд монгол хэлбичгийн шалгалтад унажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-31

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго онооны дүн гарчээ. Энэ жилийн шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгсөн байна.  Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй ажээ. БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ. Энэ жилийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж буйгаар онцлог.

Өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд зохион байгуулсан шалгалтад тэнцээгүй Их дээд сургуульд элсэгчид дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой юм байна. Хэрэв дахин шалгалтаар босго оноонд хүрэхгүй бол  их,  дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болох аж.  Гэсэн ч элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх эрх нь нээлттэйг холбогдох албаны хүмүүс хэлж буй. Дашрамд дурдахад, Монгол хэл, бичгийн шалгалтын  босго 400 оноонд хүрээгүй болон хүндэтгэх шалтгаанаар эхний шалгалтаа өгч амжаагүй шалгуулагчдын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Дахин шалгалтын бүртгэл энэ сарын 15-н хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлж амжаагүй хоцорсон бол нэмж бүртгэх боломжгүй, дахин шалгалт өгөх эрхгүй юм байна.