ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэд бидний тухай: Тайландын Эзэн хааны ордонд монголчууд хулгай хийжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-01

Өнгөрсөн долоо хоногт Тайландын хааны ордонд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн бүлэглэн хулгай хийжээ. Тус ордон нь Тай хүмүүсийн хамгийн их хүндэтгэж, дээдэлдэг ариун газар бөгөөд түүхэндээ ийм хэрэг гарч байгаагүй учраас Тайландчууд маш их бухимдаж, энэ тухай хэлэлцүүлэг хүртэл өрнөж байгаа аж. 

Цаазаар авах ял оноох ёстой гэх мэтээр бухимдах хүмүүс ч их байгаа аж. Энэ тухай мэдээллийг тун удахгүй олон нийтэд хүргэх юм байна. Тэгвэл өнгөрөгч сарын 18-нд мөн л Тайландын нисэх онгоцны буудалд мөн л Монгол Улсын гурван иргэн бүлэглэн хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан шившигтэй зүйл тохиолджээ.

Гадны улс орнуудад монголчууд хулгай хийх нь түгээмэл болсон бөгөөд БНХАУ-д гэхэд л хулгайн хэргээр олон хүн ял эдэлж буй. Нөгөөтээгүүр, БНСУ-д гэхэд л “монгол иргэдэд үйлчлэхгүй” гэсэн зарлал хадсан маш олон дэлгүүр бий болжээ.