ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Синчи-Ойл” ШТС-д газын хий алдагджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-01

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо буюу Баянхошуунаас Зүүнсалаа эргэх уулзвар орчимд байрлах “Синчи-Ойл” Шатахуун түгээх станцид газын хий алдсан тухай мэдээллийг “Зиндаа.мн” сайт анхлан дамжууллаа. 

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, Цагдаагийн байгууллагад шатахуун түгээх станцын түгээгүүрээс газ алдаж байна гэх дуудлагыг өгчээ. Улмаар, хэргийн газарт Онцгой байдлын албан хаагчид болон Цагдаагийн байгууллагын албан хаагчид очиж, хэргийн газрыг хамгаалалтад авч, автомашины хөдөлгөөнийг хааж, аюулгүй болгох талаар ажиллаж байгаа аж. 

Тээврийн цагдаагийн албаны хошууч Ж.Ганбаатарын хэлж буйгаар хэргийн газарт Тээврийн цагдаагийн албанаас дөрвөн албан хаагч, Онцгой байдлын гал унтраах 29 дүгээр албаны долоон албан хаагч ажиллаж, дөрвөн удаа машинаар ус зөөн аюулгүй болгох талаар ажиллаж байгаа юм байна. Тухайн орчмын замын хөдөлгөөн одоо хэвийн үргэлжилж байгаа ч ШТС руу орох хөдөлгөөнийг хаасан хэвээр байгаа аж. Газ одоог хүртэл үнэртсээр байгаа юм байна.