ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сураггүй алга болсон иргэний гар утас, малгайг зэргийг нь олжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-02

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гуравдугаар сарын 28-ны өдөр ойн сангийн харуул сураггүй алга болжээ. Эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд тус аймгийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газар хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Ингэхдээ түүний алга болсон гэх Шар шургаагт гэдэг газар 3 км-ын тойрогт, Шар шургаагт газраас зүүн зүгт 12 км-т явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.

Энэ үеэр харуулын байрнаас баруун тийш 700 метрээс "Nokia" загварын гар утас олсон байна. Харин дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, 10:30 цагт тухайн харуулын байрнаас баруун хойд зүгт 200 метрээс саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олжээ. Тус өдөр эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй учир эрлийг түр зогсоон өчигдөр /2019.04.02/ 07.00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Ойн сангийн харуул нь 57 настай А гэгч ажээ.