ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

29 уул уурхайн үйл ажиллагааг зогсоожээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-02

Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уул уурхай, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тусгай зөвшөөрөлтэй 1751 аж ахуйн нэгжийн 281-т нь уул уурхайн осол аваараас урьдчилсан сэргийлэх зорилгоор шалгалт явуулсан байна.

Учир нь дээрх 1751 байгууллагаас:

-Үйл ажиллагаа явуулж эхлээгүй 561,

-Огт үйл ажиллагаа явуулаагүй 908

-Үйл ажиллагаа явуулж буй 123,

-Бэлтгэл ажил хийж буй 159 байгууллага байв.

Одоогоор шалгалтын дүн бүрэн гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар танилцуулахад:

-29 уурхайн үйл ажиллагааг зогсоосон

-79 албан шаардлага буюу үүрэг даалгавар хүргүүлсэн

-301 зөвлөмж хүргүүлсэн

-224 сая төгрөгийн торгууль тавьж,

-291,2 грамм алтыг хураан авлаа.

Мөн хялбаршуулсан байдлаар 29 хэргийг шийдэж, зөрчлийн зургаан хэрэг нээн ажиллалаа хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Уул уурхайн тусгай зөвшөөрөл авахын тулд тухайн аж ахуйн нэгж нь 29 бичиг баримт бүрдүүлэх ёстой байдаг ч дээрх байгууллагууд ихэвчлэн аль нэг бичиг баримт нь дутуу, тайлангийн төлөвлөгөө зөрчилтэй, уул уурхайн техникээс гарсан хог хаягдал, химийн хортой хаягдлыг зориулалтын бус газарт хадгалсан, газар ашиглах зөвшөөрөл кадастрын зураг гаргуулаагүй, нөхөн сэргээлт хийгдээгүй эзэнгүй орхигдсон талбайнуудтай байсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.