ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

97 дугаар дунд сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-02

Баянзүрх дүүргийн IV дүгээр хороонд байрлах 97 дугаар сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөл өнөөдөр ашиглалтанд орлоо.  2018 оны улсын төсөвт 97 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын 1.3 гаруй тэрбумын санхүүжилтийг оруулж баталснаар  гурван ээлжээр хичээллэдэг байсан сургууль ийнхүү хоёр ээлжтэй боллоо.

Тэгвэл өргөтгөлийн нээлтэд  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн төлөөлөл, сурагчид болон төрийн захиргааны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн  Б.Саранчимэг  “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлд сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй олон ажил хийж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байна.Энэ хүрээнд миний сонгогдсон тойргийн 97 дугаар сургуулийн өргөтгөл баригдаж, ашиглалтанд орж байгаад баяртай байна” хэмээжээ.

Улсдаа хамгийн томд тооцогдох 146 дугаар цэцэрлэгийн барилга, 97 дугаар сургуулийн өргөтгөл ийнхүү ашиглалтанд орсон бол Шавь цогцолбор болон Баянзүрх дүүргийн XIV хороонд 2 цэцэрлэгтэй болох ажил үргэлжилж байгаа юм.   Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг “Молор Констракшн” компани гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгч байгаа нь энэ ажээ.