ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй нас барлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-03

Энэ сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй нас баржээ. Тодруулбал, 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогссон аж. Улмаар яаралтай түргэн тусламжид хандсан ч,  Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан аж. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус гоо сайхны мэс засал хийсэн эмнэлэгт шалгалт явуулж байгаа юм.

Иргэдэд анхааруулахад, баталгаагүй эм тариа хэрэглэхгүй байх, гоо сайхны хагалгаанд орохдоо өөрийн эрүүл мэнд болон эмнэлгийн баталгааг сайтар харгалзах хэрэгтэй.