ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Жигжиднямаад холбогдох хэргийн шүүх хурал энэ сард болох уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-07

“УБТЗ” ХНХ-ийн ТУЗ-ийн дарга Д.Жигжиднямаагийн татвараас зайлсхийсэн асуудлаар түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан билээ. Тэгвэл энэ сард түүнд холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон гэх мэдээлэл байна.

Хэргийг эргэн сануулбал,  “Фрейт коммодити Консалтантс” ХХК-д хийгдсэн Баянгол дүүргийн татварын хяналт шалгалтаар нийт 9.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Татварын улсын байцаагчийн №260000398 тоот дүгнэлтээр ил болгожээ. Улмаар, ЦЕГ-ын ЭЗЦГ-аас Татварын улсын байцаагчийн дүгнэлт дээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн 177 тоот дүгнэлт гарч “Фрейт коммодити Консалтантс” ХХК дээр 4.06 тэрбум төгрөгийн зөрчилтэй байгааг хөдлөшгүй баримтаар нотолсон байдаг.

Мөн тус газрын шинжээч Д.Мөнхцэцэг Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 зааснаар компаний гүйцэтгэх удирдлага тухай компани нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна дүгнэсэн байдаг билээ.  “Фрейт коммодити Консалтантс” ХХК-ыг 2013-2017 онд удирдаж байсан этгээд нь өнөөгийн УБТЗ-ын дарга Д. Жигжиднямаа юм.

Д.Жигжиднямаад үйлдсэн хэргийн дагуу хариуцлага  тооцож,  Нийслэлийн прокурорын 18410001603302 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан билээ. Энэ хэрэгтэй холбоотой олон асуудал гарч ирж байгаа. Тухайлбал, 2016 онд УБТЗ-ын даргаар томилогдоход түүний ХОМ-ийг шалгасан АТГ манай улсын хамгийн том тээврийн компаний даргаар тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг компаний гүйцэтгэх захирлаар томилогдоход үүсэж буй ашиг сонирхлын зөрчлийн яагаад илрүүлээгүй.

Мөн АТГ шалгаж байгаа гэгдэх 1000 актлагдсан вагон, 16 суудлын вагон, зам засварын машин гэх мэт олон оффшор бүсэд байрших дансаар мөнгө угаасан, их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй хэргүүд өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. улмаар энэ хэрэг АТГ-ын шинэ даргын асуудал шийдэгдсэний дараа яригдах магадлалтай юм.