ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболдын жилийн орлого 118 саяас 30 болж буурчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-07

УИХ-ын дарга асан М.Энхболдын жилийн орлого 2018 онд бараг дөрөв дахин буурсан ажээ. Түүний Хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлснээр 2017 онд 118.1 сая төгрөгийн  орлогтой байсан бол  2018 онд 30.8 болж  эрс буурсан байна. Харин гэр бүлийнх нь орлого 2017 онд  67.6 сая төгрөг байсан бол 2018 онд 31.2 сая болж, хоёр дахин буурчээ.

2017 онд 3 ширхэг нийтийн орон сууцтай байсан тэрбээр 2018 онд хоёр болгож бууруулжээ. Харин зуслангийн нэг байшин нэмэгдсэн байна. Сүүлийн гурван жилд унаж байгаа Ланд-200 маркийн машин нь өөрчлөгдөөгүй. Тэгвэл 2015 онд байсан 300 адуу болон хурдан удмын 60 адуу нь одоог болтол өсч, үрэгдээгүй хэвээрээ байгаа аж. Түүний 360 адуу нийтдээ 900 сая төгрөгийн үнэлгээтэй юм байна.

613.3 сая төгрөг хадгаламж бөгөөд 290 саяын үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй ажээ. Одоогоор ямар нэг өр, авлагагүй юм байна.