ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгчийн жилийн орлого 217.8 саяар өсчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-07

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын жилийн орлого 2017 онд 191.2 сая төгрөг байсан бол 2018 онд 409 болж, 217.8 саяар өсчээ. Харин гэр бүлийнх нь гишүүдийн орлого 24 саяас 18 болж буурсан байна.

Ерөнхийлөгч 2017 онд хоёр нийтийн орон сууцтай байсан бол 2018 онд нэг болж, цөөрч. Оронд нь нэг зуслангийн байшин нэмэгдсэн байна. Орон сууц, зуслангийн байшингийнх нь нийт үнэлгээ 912.9 сая төгрөг. 2014 оноос хойш унаж байгаа Lexus,570 маркийн машинаа солиогүй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 39.6 сая төгрөгтэй юм байна.