ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

30 компанитай Б.Чойжилсүрэн гишүүний жилийн орлого 33 сая төгрөг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-07

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 30 компанийг 100 хувь эзэмшдэг хэмээн ХОМ-тээ тусгажээ. Гэвч түүний жилийн орлого нь ердөө л 33.8 сая төгрөг. Харин гэр бүл гишүүдийнх нь орлого 26 сая төгрөг ажээ.

Ганцхан нийтийн орон сууцтай, унах унаа байхгүй. Ердөө л 6 адуутай, ямар ч үнэт эдлэлгүй. Харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 433.5 сая төгрөгтэй юм байна.