ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Цэнд-Аюуш: Хордлогод орсон иргэдийн хоёр нь сэхээнд байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-07

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Сингапур, Монголын хамтарсан Singapore school of Mongolian (SSM) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хордлогын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 83 хүнээс Халдварт өвчин судлалын үндэсний төвд 43 нь хэвтэн эмчлүүлсэн бол тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хоёр сурагч сэхээнд байгаа аж. Энэ талаар  НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ сарын 05-ны өдөр SSB сургуулийн найман хүүхэд цусан суулга өвчнөөр өвчилсөн гэх мэдээллийг ХӨСҮТ-ээс НМХГ-т ирүүлсэн. Мэдээллийн дагуу тухайн сургуульд очиж ажилласан. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 43 хүн хэвтэн эмчлүүлж, хоёр хүн сэхээнд байгаа талаар мэдээлэл байна. НМХГ-аас тухайн газар ажиллаж, үйл ажиллагааг нь зогсоосон. Үдийн цайнаас дээж авч төв лабораторид шинжилгээнд өгсөн байгаа. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Өвчтөнүүдийн хэлж байгаагаар тахианы махан шницель авч идсэн гэж байгаа” гэв.

-Дээж авах явцад муудсан тахианы мах байсан уу?

-Байгаагүй.

-Тухайн хоолыг хэдэн хүүхэд идсэн байсан юм бол?

-Тухайн сургуулийн 173 сурагч, 32 багш нар бүгд идсэн гэж байгаа.

-Энэ сургуулийн үдийн цайнд хамгийн сүүлд хэзээ шалгалт хийсэн бэ.

-Он гарангуут тухайн сургуульд эрүүл ахуйн шаардлага хангах зөвлөмжийг хүргүүлсэн байсан.