ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

13 настай охиныг машиндаа суулган хүчиндэхийг завджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-09

Энэ сарын 5-ны өдөр гэрийнхээ гаднах дэлгүүр орохоор явсан 13 настай охиныг үл таних этгээд машиндаа хүчээр суулгаж хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ.

Тухайн өдөр 13:50 цагт Баянгол дүүргийн нутагт байрлах нэгэн байрны гадна зогсож байсан улсын дугааргүй, марк үл танигдах шаргал өнгийн автомашинд сууж байсан 30 орчим насны этгээд гэрээсээ гараад дэлгүүр рүү явж байсан 13 настай охины биед ёс бусаар халдсан байна.

Ёс бусаар авирлаж бага насны охиныг хүчиндэхийг завдсан этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст саатуулан шалгаж байгаа аж.