ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Кембаб Чонгүг” хоолын газрыг хаажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-09

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Дүнбэгмайл” ХХК-ийн “Кембаб чонгүг” хоолны газарт   эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хоолны дээж аваагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй  зөрчил илэрсэн байна.

Мөн  хүнс түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжийн температурын хэвийн ажиллагаа алдагдсан, хэмийн бүртгэл хөтөлдөггүй, хуурай хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй, хоол, түүхий эд шарах тосны чанарыг шалгадаггүй, 3-4 хонуулж чанар нь муудсан тос ашигласан зөрчил ч илэрчээ. Түүнээс гадна, 1 хоолыг олон дахин халааж үйлчлүүлэгчид олгодог, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй зэрэг нь хоол хүнсээр дамжих эрсдэлт хүчин зүйл үүссэн байжээ. Тиймээс   Баянзүрх дүүргийн прокурорын №07 тоот тогтоолоор үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийн хэрэг нээж, албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.