ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гамшгаас хамгаалах сургалтын үеэр олс ажиллагаагүй болж гурван давхраас унажээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-09

Өнөө өглөө Чингэлтэй дүүрэг дэх Засгийн газрын 11 дүгээр байрны гадаа Ялалтын талбайд МУЗН, дүүргийн онцгой байдлын газартай хамтарсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт болжээ. Сургалтад дээрх байран дахь байгууллагуудыг оролцуулсан байна.

Энэ үеэр гурван давхраас нэг хүн унаж бэртжээ. Хүн уналаа гэсэн мэдээллээр Яаралтай түргэн тусламж ирж анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Гурван давхраас буух гэж байсан хүний тросс нь ажиллаагүй шууд доошоо уначихсан” гэв.  Энэ талаар онцгой байдлын албанаас тодруулахад одоогоор ийм мэдээлэл ирээгүй байна гэх тайлбарыг өгчээ.