ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шадивлан” зусланд түймэр гарлаа

O.Admin
2019-04-14

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр  Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:00 цагт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Түймрийн улмаас зургаан айлын байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Өчигдөр мөн л Гоодойн аманд шар өвс шатаасны улмаас түймэр дэгдэж, 10 гаруй айлын байшин шатсан бол өнгөрөгч бямба гарагт Богд уулын аманд мөн л түймэр гарсан юм.

Иргэд зуслангийн хашааныхаа шар өвсийг шатааж байхдаа гал алдах асуудал гарсаар байгаа бөгөөд ээлж дарааллан гарч буй түймрүүд дандаа иргэдийн санамсар болгоомжгүй, хэнэггүй байдлаас болж байгаа юм.