Азийн аваргад 18 жүдоч зодоглоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-15

Арабын нэгдсэн Эмират улсын Фужира хотноо энэ сарын 20-ны өдөр Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн эхлэх билээ. Энэ удаагийн тэмцээнд 396 орон жүдочдоо оруулахаар мэдүүлгээ өгөөд байна. 
Харин манайхаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 буюу нийтдээ 18 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ.  Энэ удаагийн Азийн аваргад эрэгтэй 60, 66 кг-д залуу бөхчүүд оролцох юм байна. Мөн 48 кг-п М.Уранцэцэг оролцохгүй өнжиж, оронд Г.Наранцэцэг явж байгаа ажээ. 

Азийн аваргад оролцох бүрэлдэхүүн

Эрэгтэй 
60 кг Э.Ариунболд, Л.Өнөболд 
66 кг  Н.Мөнхбаяр, Ё.Басхүү
73 кг  Ц.Цогтбаатар
81 кг О.Ууганбаатар
90 кг Э.Мөнхжаргал
100 кг Л.Отгонбаатар
+100 кг Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй
48 кг  Г.Наранцэцэг
52 кг Л.Сосорбарам
57 кг Л.Энхрийлэн, Д.Сумъяа
63 кг Б.Ганхайч
70 кг Ц.Батцэцэг
78 кг О.Мөнхцэцэг, С.Шүрэнчимэг
+78 кг Э.Гандиймаа