ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан: Үндэсний зөвлөлд оруулах гурван гишүүний асуудалд санал нэгдээгүй учраас хуралдаан хойшилсон

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-16

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудал болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн томилгооны асуудлыг  хэлэлцэх байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшиллоо. Хуралдаан хойшилсон шалтгааны талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэхдээ “ Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай уулзаад гарч ирлээ. Тэрбээр өнөөдөр байнгын хороо хуралдах боломжгүй байна гэдгийг хэлээ. Шалтгааныг нь би эрх баригч намын дотоод зөрчлөөс болсон болов уу гэж харж байна. Хуралдаанаар АТГ-ын даргын асуудлаас илүү МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн томилгоог хэлэлцэх ёстой байсан. Үндэсний зөвлөлд оруулах гурван гишүүний асуудлаар УИХ-ын гишүүд үл ойлголцсоноос байнгын хорооны хурал хойшиллоо гэж харж байна” гэв.