ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Элэг бүтэн Монгол хөтөлбөрт идэвхтэй оролцохыг уриаллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-17

Монгол Улсын Засгийн газрын  2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтуудын нэг бол “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөр нь  хүн амын дундах элэгний вирусийн халдварын тархалтыг хязгаарлан,хепатитийн С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой. Тус хөтөлбөр 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 он хүртэл үргэлжилж 15-аас дээш насны бүх хүнд элэгний В,С вирусийн халдварыг илрүүлэх арга хэмжээг зохион байгуулна.   2017 онд В,С вирусийн халдвартай байх өндөр эрсдэлтэй бүлэг буюу 40-65 насны иргэдийг шинжилгээ, оношилгоо,эмчилгээнд хамруулахыг зорьж ажилласан аж.

2018 оноос  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёрдугаар шатны зорилтыг хэрэгжүүлж 15-аас дээш насны даатгуулагчид элэгний В, С вирусийн илрүүлэх, баталгаажуулах болон идэвхжил тодорхойлох шинжилгээний  зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн.  Үүний үр дүнд өнгөрсөн онд В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт  695,375 хүн хамруулахаас 510,239 хүнийг шинжилж, тухайн насны бүлгийн хүн амын 74.,3 хувийг хамруулж чадсан байна.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хийх дээрх ажлууд нь  элэгний В,С вирусийн эрт илрүүлж,  хяналтад авч эрүүлжүүлэх  боломжийг  бүрдүүлэх ач тустай юм.   Тиймээс даатгуулагчдыг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт идэвхтэй оролцохыг ЭМДЕГ-аас уриаллаа