ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үндэсний зөвлөлд С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Өлзийбаатар Н.Жанцан Д.Батсүх нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна

O.Admin
2019-04-18

УИХ-ын чуулганаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн тамгын газраас нэг, Засгийн газраас нэг, УИХ-аас гурван хүний нэрийг дэвшүүлэх юм. Ерөнхийлөгчийн тамгын гарзаас Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Төрийн бодлогын зөвлөх Г.Уянга танилцууллаа. Харин Засгийн газраас дэшүүлж буй нэр дэвшигчийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Засгийн газрын зүгээс Н.Жанцанг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлжээ. Тэгвэл УИХ-ын зүгээс дэвшүүлэх гурван нэр дэвшигч нь С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлэхийн ТББХ-ны хуралдаанаар дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна.

Ж.Ганбаатар: Нэр дэвшигчдийг дэмжиж байгаа. Үндэсний телевизээр дарга нарыг магтан дуулсан мэдээлэл их гардаг. Мөн тийм байгууллагыг хаалаа гэх мэдээллүүд их байдаг. Энэ нь нийгэмд ААН- эрхэлбэл ийм аюултай гэдэг мессежийг өгч байна. Үндэсний телевиз төсвөөс мөнгийг нь төлж байхад хэт нэг талыг барьсан мэдээлэл гардаг. Үүнийг яаж өөрчлөлт хийх вэ. 

Д.Өлзийбаатар: Сэтгүүлзүй гэдэг мэдээллийн тэгш байдлыг хангах үүрэгтэй. Мөн соён гэгээрүүлэх үүрэгтэй. Үүнийг л баримталж ажиллах ёстой. 

О.Баасанхүү: Улс орныг уул уурхай биш ёс суртахуун аварна гэдэг. Үндэсний телевизээр ёс суртахууны талаар, гэр бүлийн үнэ цэнийг харуулсан нэвтрүүлэг мэдээлэл гаргах хэрэгтэй байна. Улс төрчдийн ёс бус хэрүүлийг гараад байна. Хулгайч хүмүүс хулгайн яриагаар л ярина. Тийм хүмүүсийг зурагтаар болгоомжтой гаргамаар байна. Түүхч хүн ирсэнд баяртай байна Д.Өлзийбаатар доктор оо. Түүхийг таниулах асуудал үнэхээр дутагдалтай байгаа. 

М.Оюунчимэг: Үндэсний зөвлөлд тулхтай хүмүүс орж ирж байгаад баяртай байна. Энд ажиллаж байсан хүний хувьд олон нийтийн гэдэг утгаа хадгалж ажиллаасай гэж хүсдэг. Сүүлийн үед энэ байдал алдагдаад байгаа юм шиг санагдаад байна. Телевизийын ажил хүнд. Бид шөнийн 12:00 цагт гэртээ харьдаг. Гэтэл цаоин хөлс гнь маш бага. Цаашид энэ талаар анхаарч ажиллаарай. Телевизийг хүн ажиллуулдаг болохоос биш техник ажиллуулахгүй. Тиймээс цалин хөлсийг нь хүрэлцэхүйц болгох ёстой. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү. 

Нэр дэвшигч В.Бат-Эрдэнэ: Техник технологийн хувьд нэлээд гайгүй болсон. Сэтгүүлчдийг ур чадвар, тэдний нийгмийн асуудалд анхаарах цаг болсон гэдэгтэй санал нэг байна. 

Ж.Батзандан: Нэр дэвшиж байгаа гишүүдийн нэрсийг хараад баярлалаа. 1990 оноос хойш мэдээллийн салбарт арилжааны хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоо МҮОНРТ-ийн статусыг авч үлдэх гэж хууль гаргасан. Хууль гарснаас хойш энэ байгууллага улс төржсөн байгууллага болсон байна. МАНАН мафи нурж байгаа учраас нэртэй хуульч болох Д.Өлзийбаатар орж ирж байгаа юм. Н.Жанцан гуай орж ирж байна. Олон нийтэд түүхийг таниулахад анхаарч ажиллахыг хүсч байна. 

С.Бямбацогт: МҮОНРТ бол манай улсын хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллага. Тиймээс бусдадаа үлгэр жишээ байхын тулд маш хариуцлагатай ажиллах ёстой. Бие даасан байдлыг хангахын тулд тусдаа хууль баталж өгсөн. Энэ хуулийн дагуу л ажиллах ёстой. Хэвлэл мэдээллээр хүнийг алж ч болдог, мандуулж ч болдог. Тиймээс мэдээллийн тэнцвэртэй байдлыг л хангах асуудлаа анхаарах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүд хэвлэл мэдээлэлдээ удирдагддаг болсон. Олон нийт харж байгаа учраас попордог болсон. Хандлагыг нь хэвлэл мэдээлэл их нөлөөлж байна. Энэ талаар хэрхэн анхаарч ажиллах вэ

Нэр дэвшигч Д.Батсүх: Мэдээлийн тэнцвэртэй байдлыг хангах гэдэг маш чухал асуудал. Зурагтаар гарч байгаа мэдээллүүдэд анхаарах ёстой. Үүнд анхаарч ажиллах болно. 
Н.Жанцан: Үндэсний зөвлөлийн эрх үүргийг хуулинд маш тодорхой заасан байгаа. Үүнд анхаарч ажиллана.