ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Зориг агсны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг ил болгохыг шаардлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-18

Иргэний зориг ногоон намаас мэдээлэл хийлээ. Тэд С.Зориг агсны хэргийг нууцаас гаргаж, шийдвэрлэж өгөхийг шаардаж байгаа аж. Мөн шүүхийн гурван шатны шийдвэрийг олон нийтэд ил болгохыг шаардаж байгаа юм байна.
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг хэлэхдээ:

-Төр Нийгмийн зүтгэлтэн С.Зоргийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг шийдэгдээгүй өдгөө 21 жилийн нүүрийг үзэж байна. Тэрээр Монголд анх Ардчилын салхийг авчирхад туг нь болж явсан ийм зүтгэлтэн. Маргааш дөрөвдүгээр сарын 20-ны өдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Энэ хэрэг бол Монголын ард түмний хувьд их эмзэг сэдэв юм. Хэрэг илрэхгүй бол цаашид хуулийханд хэн ч итгэхгүй. Сүүлийн үед нөхцөл байдал их ээдрээтэй төвөгтэй болж байна. Ялангуяа төр барьж байгаа хоёр намын сонгуулийн өмнө оноо авах гэсэн хэрэгсэл болж байгаад харамсаж байна. Энэ хэрэг эрүүдэн шүүх замаар нотлох баримт цуглуулсан хэрэг болж таарсан. Тиймээс шүүхийн гурван шатны материалыг ил болгохыг шаардаж байна. Бид бүхэн өнөөдрийн хүртэл тэвчээртэй хандаж ирсэн. Энэ хэрэг илрэхгүй ч байж магадгүй. Нотлох баримтыг устгаж болзошгүй. Иймээс бид бүхэн улс төрийн тэмцэл хийхээс өөр аргагүй байна.

 

-“ИЗНН” УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛ ХИЙХЭЭР БОЛСОН ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА-

Мэдэгдэл: Энэ хэргийг илрээсэй гэсэн түмэн олныхоо нэгэн адил хүлээцтэй хандаж ирсэн. МАНАН-ынхан энэ хэргийг маш нарийн зохион байгуулалттай хийсэн гэдгээ илэрхийлээд байна. Өдгөө хэрэг хэзээ ч илэрхийгүй байх вий гэдэгт харамсаж байна. Хэсэг бүлэг этгээдүүд өөрсдийнхөө ашигтай талд болгож байна. Иймээс анхан, дунд, дээд шатны материалыг ил болгохыг шаардаж байна. ИЗНН улс төрийн тэмцэл хийхээр болсон гэдгээ илэрхийлж байна. Дээрх шаардлагаа ерөнхийлөгч, зерөнхий сайдад хүргүүлэх юм.

-Хэргийн 71 хуудаст маш нууц учраас танилцах боломжгүй гэсэн тайлбарыг хэлээд байгаа юм. Өнөөдөр бид нар гурван шатны шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил болго гэсэн шаардлага тавьж байна. Нууц гэдгийн доор халхавчилж хүний эрхийг хясан боогдуулж байгаа ийм үйл ажиллагаа явагдсан. Цаашдаа ч хүний эрхэнд халдаж болзошгүй. Тйимээс өнөөдөр бид нар шүүхийн шийдвэрийг шууд үгүйсгэж чадахгүй. Засгийн газраас хоёр ч удаа ил болгоно гэж байсан. Өмнөх ерөнхийлөгч мөн зарим хэсгийг ил болгоно гэж байсан шүү дээ.

Тэгэхгүй бол энэ чинь зохиол шиг юм болоод байна. Тэрхүү 20 минутын бичлэгийг олон нийтэд бас үзүүлэх ёстой. Төөрийн нууцтай хэргийг тэртээ тэргүй зарим хүмүүс үзчихсэн шүү дээ.

-Ногоон нам сонгуультай холбоотой шоудаж байна гэж харж байна гэж харж байна. Энэ талаар?

-Бид нар зөвхөн шүүхийн шийдвэрийг ил болго л гэсэн шаардлага тавьж байна. Өөр асуудал байхгүй. Тэртээ тэргүй улс төрчид олон удаа мэдэгдэл хийгээд л байгаа шүү дээ. Яахараа энэ хэрэг үндэсний аюулгүй байдалд хамаардаг юм бэ. Тэр нууцаа дэлгээд явж байна зарим сайтуудад. Энд ямар ч сонгуулийн асуудал хамаагүй. Мөн бид нар төрийн нууцаас энэ хэргийг гарга л гэж байгаа юм.