Аваргууд цувралыг 2-1 болголоо

Б.ГАНЗОРИГ
2019-04-18

NBA-ын плэйоффын эхний шатны цувралын гурав дахь тоглолтыг Лос Анжелес Клипперс талбай дээрээ Голдэн Стэйт Уорриорс багтай тоглолоо. Айлын талбайд хийсэн өмнөх хоёр тоглолтоос Клипперс нэг хожил зулгааж чадсан билээ. Харин өнөөдрийн тоглолтод Кэвин Дурант гайхалтай тоглолтыг үзүүлж 38 оноо, 7 дамжуулалтыг өгч баг нь 132-105 харьцаагаар Уорриорс цувралыг 2-1 болголоо. Харин түүнд Стифэн Көрри 21 оноо, сэлгээнээс Игодаола 15 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Зубач 18 оноо, 15 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Луй Уйлиамс 16 оноог авлаа.

Цувралын дөрөв дэх тоглолт Клипперсын талбайд болох бөгөөд энэ сарын 22-ны шөнийн 03:30 цагт болно.