ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жирэмсэн эмэгтэйд малчны хотонд хагалгаа хийж, эх үрийг аварчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-18

Завхан аймгийн Тэлмэн суманд энэ сарын 11-нд малчны хотонд жирэмсэн эхэд яаралтай хагалгаа хийж, эх үрийн амийг аварчээ. Тодруулбал, тус сумын харьяат Б 26 настай эмэгтэй 2 дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж гэсэн оношоор биеийн байдал маш хүнд байдалтай түргэн тусламж дуудсан байна.

Дуудлагын дагуу Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч Мягмаржаргал, Өнөртуяа нар нь Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй яаралтай гэрт нь хийсвэр хагалгаа хийснээр эх хүүхдийн амь насыг аварч чаджээ. Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Г.Баярмаа хагалгааны дараах эмийн эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр 2 хоногийн дотор эхийн биеийн байдлыг сайжруулан тогтворжуулж Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч Д.Лхамноржим эмчид хүлээлгэн өгсөн байна.