ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ажилтан албан хаачид их цэвэрлэгээ хийлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-19

“ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” хаврын бүх нийтийн их цэвэрлэгээнд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 716 ажилтан, албан хаагчид оролцож,  Дунд голын сав газрын дагуух 600 ам.метр  газар, 1, 2 дугаар баазын хашааны гадна доторх 10.4 га талбайг цэвэрлэн 300 гаруй шуудай хог хаягдлыг ачуулсан байна.  Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан нээлтийн ажиллагаанд нэгтгэлийн хэлтсийн дарга, захиргааны ажилтнууд нийт 45 хүн оролцсон ажээ. 

Цэвэрлэгээний хүрээнд баазын 217 инженер техникийн ажилтан, шалгагч, жолооч нар байгууллагынхаа ойр орчмын 50 м газрыг цэвэрлэн, үүдний хаяг, цонх, хаалга, хайс хашлага, гражийн хаалгыг угааж, зам талбайн сул шороог шүүрдэн, гадна талбайгаа чийгшүүлэн, нийтийн тээврийн 212 автобусны дотор гадна тал, цонх, хогийн сав үүдний довжоог угааж цэвэрлэсэн байна.