ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн асуудлыг хэлэлцэнэ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-22

Засгийн газар өнөөдөр 14.00 цагт хуралдахаар товложээ. Тус хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Улсын Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай, Монгол, Грекийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх аж. Мөн 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн тухай, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудал багтжээ.