ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Singapore school of Mongolia”  сургуулийн тогооч, бэлтгэгч хоёроос цусан суулгын нян илэрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-25

Сингапур-Монголын хамтарсан “Singapore school of Mongolia”  сургуульд дөрөвдүгээр сарын 5-нд иргэд хоолны хордлогод орсон билээ.

Тодруулбал, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс НМХГ-т дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Сингапур Монголын хамтарсан сургуульд сурдаг найман хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн талаар хамгийн анх мэдээлэл өгсөн байдаг. Тэр өдөртөө Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалтын баг томилогдож халдварын голомтод ажилласан аж. Тухайн үед хоолны хордлого гарсны дараа "Хүчит Шонхор" худалдааны захаас авчирсан хоёр кг-аар савласан гурван ширхэг тахианы гуяны цул махнаас болсон байж болзошгүй" талаар олон нийтэд мэдээллэсэн. Шинжилгээний хариугаар тахианы мах болон ундны ус эрүүл ахуйн стандарт хангасан гэж гарчээ. Харин ХӨСҮТ-ийн урьдчилсан шинжилгээгээр тогооч, бэлтгэгч хоёроос цусан суулга өвчин үүсгэгч илэрсэн байна. Өөрөөр хэлбэл цайны газрын бэлэн болсон бүтээгдэхүүн нянгаар бохирдож, хоолны хордлогын дэгдэлт үүссэн гэж үзэж байгаа аж.