ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн Вашингтон хотод болж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-25

АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Дэлхийн банкны үндсэн цогцолборт “Монголын өв соёлын өдрүүд”, “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум энэ сарын 22-нд эхэлсэн бөгөөд 27- ныг хүртэл үргэлжилнэ.

 Уг арга хэмжээг Экспорт Олон улсын худалдааны төв, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйн бирж, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ хамтран зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээний үеэр Монгол Улсаас АНУ-д экспортлох гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулж, хэрэглээ, зах зээлийн боломжийн талаар хэлэлцэж, АНУ-ын худалдаанд тавьдаг шаардлага, татвар болон зах зээлийн бүтцийг танилцуулна.

 Энэ удаагийн бизнес форумд 30 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Бизнес форум АНУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын худалдаа хөрөнгө оруулалтын VI хуралдаантай давхцаж байгаагаараа онцлог юм. Бизнес форумаар гуравдагч хөршийн бодлого, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний экспортын асуудал зэрэг үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлыг тодорхой төвшинд хөндөж ярилцан гэж оролцогчид онцолж байна.