ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буудуулж амиа алдсан иргэн орон нутгийн харъяат байжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-25

100 айл орчимд хүн буудсан талаар бид  мэдэллэсэн. Тэгвэл тус хэрэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчимд өнөөдөр өглөө 07:00 цагийн үед болжээ. Цагдаагийн байгууллагад толгойдоо цус болсон хүн хэвтэж байна гэх дуудлага ирсэн аж

Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн ирж, хэргийн газрын үзлэг шалгалтыг явуулж байна. Одоогоор  хэргийн газар цагдаагийн бие бүрэлдэхүүн, шинжээч нар ажиллаж байна. Хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэллээ.  Зарим эх сурвалжийн хэлж буйгаар нас барсан иргэн орон нутгийн харъяат, 35-40 орчим насны эрэгтэй байсан гэжээ. Толгойн тус газраа сумны шархтайгаар нас барсан байна. Хэргийн газраас буу алга болсон  бөгөөд хайж байгаа юм. Харин талийгаачийн хажуугаас сумны дарь илэрсэн.