ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баасан гарагийн чуулганы хуралдаан эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-25

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

Д.Оюунхорол: Хорт хавдрын өвчлөлийн талаар асуулга тавьсан. Эрүүл мэндийн сайд гадаадад томилолттой явж байгаа учраас энэ асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшлуулмаар байна.

Н.Учрал: Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын суурь гурван хуулийн анхны хэлэлцүүлгээ хиймээр байна. Регистрийн дугаараар фэйсбүүк ашиглах нь иргэний эрхэнд халдлаа гэх шүүмжлэл гараад байна. Гол нь мобайл ай дитай болъя гэж байгаа юм. Тиймээс энэ хуулийг дагаж гарах мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг батлах шаардлагатай байна. Эгдгээр хуулийг өнөөдөр хэлэлцмээр байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж дууссаны дараа Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж гишүүдийн олонхи нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн өчигдрийн хуралдаанаар хойшлуулсан  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн талаар байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх нь дэмжлээ.