ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хойд эцэгтээ зодуулсан хүү эмнэлгээс гарлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-27

Өнгөрсөн сард дөрвөн настай хүүгээ орондоо шээлээ гэх шалтгаанаар хойд эцэг нь зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.

Хүү биедээ хүнд гэмтэл авсан учраас ГССҮТ-д хоёр удаа хагалгаанд орсон юм. 30 хоногийн өмнө ГССҮТ-өөс ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжин ирсэн хүү алтан гартай эмч нарын буянаар бүрэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарчээ.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын их эмч А.Цэнджав “Сэхээн амьдруулах тасагт ирсэн хүү маань олон удаагийн хагалгаанд орсны дараа биеийн байдал нь дээрдэж, эдгэрч эмнэлгээс гарлаа. Хүүг эрүүл саруул болгоход үүргээ сайн гүйцэтгэсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч Ганчимэг, Мөнгөнзаяа болон нийт эмч, ажиллагсдынхаа өмнөөс баярлаж байна.

Ухаангүй хоёр удаагийн хагалгаа хийлгэж ирсэн хүүхдийг бид хүлээж аваад зургаан удаагийн хагалгаа хийсэн биеийн байдал нь сайжирсан. Одоо эрүүл саруул болсон. Цаашид эхийн асран хамгаалалтад байна. Мөн сувилалд үргэлжлүүлэн эмчлүүлнэ” гэв.