ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Махны үнэ тогтворжжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-27

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр энэ долоо хоногт үхрийн цул махны үнэ тогтворжиж, хонины махны үнэ бага зэрэг өссөн аж. Тодруулбал, энэ сарын дөрөвдүгээр долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8775 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9621 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 21 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтворжжээ.

Үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөг байгаа аж. Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 31 төгрөгөөр хонины цул махны үнэ 76 төгрөгөөр өсчээ. Хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.