ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Капитал” банкны захирлуудыг хорьжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-28

Монголбанкнаас энэ сарын 8-ны өдөр “Капитал” банк төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсныг зарлаж, эрх хүлээн авагч томилж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр шөнө “Капитал”  банкны Санхүү эрхэлсэн дэд захирал н.Янжин, Зээлийн газрын захирал н.Дэлгэрцэцэг нарыг цагдан хорьсон байна.

“Капитал” банкны эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл нь банкыг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа, эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байсан. Үүнтэй холбоотойгоор хоёр ч захирлыг нь баривчилсон бололтой. Түүнээс гадна, тус банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдыг ч мөн шалгаж эхэлсэн мэдээлэл гараад байна.