ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүний эрхийн комиссын илтгэлийг хэлэлцэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-29

Өнөөдөр Төрийн ордонд хоёр байнгын хороо болон нэг дэд хорооны хуралдаан зарлажээ. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Их эзэн Чингис хааны танхимд хуралдаж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Мөн УИХ-ын 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг ч сонсохоор болжээ. 

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагаас Их жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдаж, Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

Харин УИХ-ын Хүний эрхийн дэд хороо В танхимд 11.00 цагаас хуралдаж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэлийг УИХ-ын гишүүдэд танилцуулна гэлээ. Үүнээс гадна Төрийн ордонд Өргөдлийн байнгын хороо Хадгаламж зээлийн хоршоодод үүссэн нөхцөл байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулахаар товложээ.