ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн асуудлыг хэлэлцэнэ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-29

Засгийн газар энэ оны тавдугаар сарын 1-нд Төрийн ордонд хуралдаж, 27 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж, нөхөн бүрдүүлэх тухай, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Консулын газар нээх тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл, Нийгмийн халамжийн сангийн өр төлбөрийн талаар хэлэлцэх юм. Мөн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай хэлэлцэх юм байна.  

Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Мал хамгаалах сангийн талаар авах арга хэмжээний тухай, Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэлийн төсөл болон Монгол Улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад ажилласан дүн, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах ордуудын талаар хэлэлцэх ажээ.