ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хорио цээрийн дэглэм тогтоолоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-30

Баян-Өлгий аймагт 48 цагийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, тус аймгийн Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн энэ сарын 28-ны өдөр тодорхой бус өвчнөөр өвчилж, нөхөр нь нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Улмаар эхнэрийнх нь биеийн байдал хүндэрч аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүнчлэн тухайн гэр бүлийн хоёр хүүхдийн биеийн байдал тааруухан байгаа гэх мэдээллийг албан бус эх сурвалж өглөө.

Холбогдох байгууллагууд өвчилсөн болон нас барсан иргэнээс дээж авч, Улаанбаатар хотод явуулсан ч шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж. Урьдчилсан байдлаар тарваган тахал байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. Харин аймгийн Онцгой комиссоос тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд өнөөдрөөс тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоов.

Аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Мөн шинжилгээний хариу гартал, хүн амиа алдсан хэрэгт ямар нэгэн байдлаар тодорхой хариулт өгөхгүй гэлээ.