ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эцэг, эхчүүдээс мөнгө хураасан багшийг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-30

Сургууль, цэцэрлэгийн төгсөлт ойртож байгаа энэ үед төгсөлтийн баяр тэмдэглэх нэрээр эцэг, эхчүүдээс мөнгө хурааж байна гэсэн гомдлууд Өвөрхангай аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирэх дуудлага ихсэж байгаа аж.

Дээрх асуудалтай холбогдуулан аймгийн Засаг дарга Г.Ганболд Арвайхээр сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нар, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тэрээр аймгийн Засаг дарга хэлэхдээ “Сургууль, цэцэрлэгүүд “Эцэг, эхийн зөвлөл” санаачилсан, “Багш хамааралгүй, мэдээгүй” гэсэн хариултаар энэ асуудлыг өнгөрөөсөөр ирсэн. Эцэг, эх, сурагчдаас мөнгө татах явдлыг шат шатандаа анхааралдаа авч, таслан зогсоох шаардлагатай байна” гэжээ. Ангид амьдралын боломж тааруу, ажил хөдөлмөр эрхэлдэггүй эцэг, эхчүүд цөөнгүй байдаг. Тэдгээр эцэг, эхчүүдэд санхүүгийн хүндрэл үүсгэж, дарамт болж байдаг. Тиймээс ямар нэгэн шалтгаанаар эцэг, эхчүүдээс мөнгө хураасан нь тогтоогдвол тухайн багшийг ажлаас нь чөлөөлж, удирдлагуудад хариуцлага тооцохоо хатуу сануулсан байна.