ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үрийн болон улаанбуудайг нөөцөөс нийлүүлнэ гэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-30

Хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудайг 30 хувийн урьдчилгаа төлбөр авч Тариаланг дэмжих санд олгохоор болов. Үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх юм байна.

Манай улс өнгөрсөн жил 444 гаруй мянган тонн үр тариа, үүнээс 428 мянга гаруй тонн улаанбуудай хураан авсан билээ. Мөн 376 мянган га-д уринш боловсруулсан байдаг. Энэ хавар 387 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 367 мянга гаруй га-д улаанбуудай тариалахаар төлөвлөжээ.

Энэ жилийн тухайд хур бороо ихтэй, үер ихтэй жил байна гэсэн урьдчилсан прогноз гарсан бөгөөд тариаланчдад энэ тухай сануулгыг ч хүргүүлээд байгаа юм.