ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Түр хорооны даргаар Ж.Батзанданг томиллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-01

Чуулганы хуралдаанаар Түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдаанаар Түр хорооны даргад Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлсэн юм.

Л.Энх-Амгалан: ОУПХ-ны хүний эрхийн хорооноос шинэ дүгнэлт ирж байгаа. 

Н.Учрал: Түр хороо байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон асуудал болж байгаа. Түр хороо бол Байнгын хорооны түвшинд ажиллах эрх мэдэлтэй. Тиймээс яаралтай төлөвлөгөөгөө гаргаад, ОУПХ-ны зөвлөмжид хариу өгөх ажлаа шуурхайлах хэрэгтэй. Гишүүд үг хэлж дууссаны дараа Түр хорооны даргаар Ж.Батзанданг томилохыг гишүүдийн олонх нь дэмжсэнээр тэрбээр Түр хорооны даргаар сонгогдлоо.